Wednesday, December 9, 2015


ЭАТС-220-ийн техникийн тодорхойломж түүний ажиллагаа

2013 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Нарантуяа

ЭАТС-220-ийн техникийн тодорхойломж түүний ажиллагаа

ЭАТС 220 нь микро РС-н баз дээр хийгдсэн програмын удирдлагатай холболтын систем юм.
АТСЭ 210 ба АТСЭ 220 гэсэн 2 төрөл байна.Энэ станцын үйлдвэрлэгч нь Финляндын Teff Nokia юм.

АТСЭ-200-н тодорхойломж

зориулалт
Хэрэглээ
Хэрэглэгчийн шугамаас
Бусад АТС-т холбогдох шугаман тоо
ХИАЦ-д орж ирсэн дуудлагын тоо
Нэвтрүүлэх чадвар
АТСЭ-210
АТСЭ-220
Төгсгөлийн
Төгсгөлийн
Транзит хосолсон
60-3500
500-40.000
1-16
4-200
12000
100000
45
2500
Алслагдсан хэрэглэгчийн модул
60-256
1-4
Алслалт 10 км хүртэл
Алслалт 10 км хүртэл
АТС-210 –н хэрэглэгчид хотын телефон сүлжээний бусад хэрэглэгчтэй АТСЭ-220-р дамжин холбогдоно.
АТСЭ 220 нь өөртөө холбогдсон хэрэглэгчтэй төгсгөлийн станц юмаа.
Эдгээр станцуудын коммутацын системийн төхөөрөмж нь нэг зарчим дээр хийгдсэн байх ба хугацааны нягтруулагатай тоон холбох шугаман ашигладаг .Тоон шугамаар дамжих хурд нь 2,048 кbps, ярианы дохиог аналог тоон ба тоон аналог хувиргалт хийнэ.
Тоон шугам нь 4-н утаст учраас 1-н зэрэг 2 чиглэлд холболт хийж болно.АТСЭ-220-н удирдлагын систем нь микро РС дээр хийгдсэн хэд хэдэн удирдлагын төхөөрөмжөөс тогтоно. Эдгээр удирдах байгууламжууд нь удирдлагын функцийг хувааж гүйцэтгэнэ.

ЭАТС-210 ба ЭАТС- 220 –н үндсэн ялгаа

а. АТСЭ-210 нь төвлөрсөн удирдлагатай тул удирдлагын функцүүдийг ганц РС гүйцэтгэдэг.
б. АТСЭ-210-н дотоод ачаалал нь АТСЭ-220 уруу гарахгүйгээр битүүрэх боломжтой. АТСЭ-н блокуудын синхрон ажиллагаа нь АТС бүрд байдаг тактын синхрончлолын төхөөрөмжүүдээр хангагдана. Эдгээр төхөөрөмжүүд нь дараах давтамжийн дараалалыг боловсруулдаг.
Үүнд: 500Гц, 16мГц, 8мГц, 8кГц
Хэд хэдэн АТС-н синхрончлолын ажиллагааг станцын төгсгөлийн комплект ба тактын синхрончлолын төхөөрөмж ашиглан “удирдах” “удирдагдах ” зарчмаар зохицуулдаг.Тактын синхрончлолын нарийвчлал нь 10-6- 10-8 байна.
АТСЭ–210 дотор 1 ш ашигламж үйлчилгээний РС байна.Хол системийн төхөөрөмжийн ашиглах чадварыг техник ашигламж үйлчилгээний 1 РС –р хянадаг.Техник ашиглалт үйлчилгээний төвийн функцийг мэдээллийн коммутатороор гүйцэтгэх ба түүнд 22 хүртэл электрон АТС холбож болно.
/ Синхрон тактын синхрончлолын нарийвчлал нь 10-6-10-8 байна. /
Техник ашиглалт үйлчилгээний РС бүр мэдээллийн комутатортой тусгай хугацааны сувгаар холбогдох ба дамжих хурд нь 2 чиглэлд 64 kbps байна.
Мэдээлэл дамжуулах өндөр нарийвчлалт ССIТТ–с зөвлөсөн ¹7 дохиололын системээр хангагдана.
ЭАТС-н нэмэлт үйлчилгээ нь:
-Хураангуйлсан номер цуглуулах,номер цуглуулахгүйгээр холбогдон орох болон гарах холболтыг түр хугацаагаар хаах , ярианы өртөгийг тодорхойлох тооцоолох мөн нэмэлт үйлчилгээг хэрэглэгчийн хүсэлтээр өргөтгөж болно.

Хэрэглэгчийн комтлектүүдийн хяналтын

цэгийн төлвийг зохион байгуулах.

Программын удирдлагатай АТС-ын удирдлагын системийн гол зорилго нь дуудлагийн төлөвийн өөрчлөлтийг илрүүлэх явдал байдаг. Энэ зорилгоор хэрэглэгчийн болон холбох шугамын төлөвийг тодорхой үеийн турш хянадаг.Ингэж хяналт явуулахын тулд АТС-ын комтлект бүр хяналтын цэгтэй байна. Хяналтын цэг нь бит мэдээллийг хадгалах 2т-ын регистор байна. Хэрэглэгчийн комтлектын хяналтын цэг нь хэрглэгчийн шугамын шлейфийн төлөвийг илэрхийлдэг.
Шлейф салгаатай үед өөрөөр хэлбэл трубка тавиатай үед хяналтын цэг о төлөвт, залгаатай үед 1 төлөвтэй байна.Удирдлагын системийн хувьд хяналтын цэгийн төлөвийн тухай утга биш түүний өөрчлөх момент нь чухал байдаг. Энэ моментийг хяналтын цэгийн одоогийн төлөв шуурхай санах байгууламжинд байгаа ялгах төлөв 2-ыг хязгаарлах замаар илрүүлдэг.Үүнээс гадна орж ирж буй дохионы үргэлжлэх хугацаа зайлшгүй шаардлагатай байдаг.Ж-нь: Хяналтын цэгийн 1-ээс О рүү өөрчлөх өөрчлөлт нь дискен номер цуглуулагчаас орж ирж буй номерийн импульс 40 мсек эсвэл цифр хоорондын интервал 300-500мсек байна.Орж ирж байгаа дохионы үргэлжлэл нь хяналтын цэгийг тоолох замаар тодорхойлно.
Энэ цэгийн t=10ms байна.Хяналтын цэгийн төлөвийн тухай өгөгдөл удирдлагын системийн санах байгууламжинд машины үг хэлбэрээр хадгалагдана. Энэ үгний орон бүр 1 комплектын хяналтын цэгийн төлөвийг илэрхийлнэ. Нийт 8 оронтой бөгөөд 8 комплектын хяналтын цэгийн төлөвийг хадгалдаг Эдгээр үгнүүд нь массивт нэгдэж 1 зориулалттай групп комплектийн төлөвийг илэрхийлнэ. Ж-нь: Тухайн чиглэл дахь хэрэглэгчийн шугамын комплектүүд.
Жишээ болгон: Тухайн АТС 220-н хэрэглэгчийн комплектуудын хяналтын цэгийн төлөвийг яаж зохион байгуулж байгааг авч үзье. Энд 64 комплетоос тогтох группэд хэрэглэгчийн модулийн удирдах байгууламж үйлчилнэ.
2 хэмжээст массив нь 8 үгнээс тогтох ба үг бүр нь 8 оронтой байна.

k- массив дахь үгний дугаар
j -үгэн дэхь оронгийн тоо
Холболтын программын ажиллагааны үед массивд хандахдаа индегсэн хаяглалтын зарчимаар хандана.Баз болгон массивын эхлэх хаягийг ашиглах ба шилжүүлэгийн үүргээр “К” параметрийг ашиглана.Хэрэв массив санах байгууламжийн өөр хэсэгт шилжүүлэх шаардлага гарвал түүний зөвхөн эхлэх хасах заагчийг өөрчлөхөд хангалттай.
Комплектуудын хяналтын цэгийн төлөвүүдийн тухай өгөгдлийг өөрийнх нь төлөвийн тухай мэдээлэл шаардлагатай.

Комплектийн өөрийнх нь төлөвийн тухай  мэд-н зохион байгуулалт нь хя-н цэгүүдийн төлөвүүдийн зохион байгуулалт ижил байна.

Е-10 станц

2013 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Нарантуяа
Е-10 станц
Манайд тавигдсан уг станц нь дунд багтаамжтай электрон АТС-ын зэрэглэлд хамаардаг бөгөөд суурин транзит , хот улс хоорондын сүлжээнд зохицон ажиллах боломжтой .
Е-10 станц нь :
  • Алслагдсан хэрэглэгчийн 6 блок /33-38-аар эхэлсэн дугаартай / автомат холболт бүхий хот хоорондын операторын систем
  • Хотын телефон сүлжээний АТС
  • Хот хоорондын холбооны гар суваг дотоод холбооны систем
  • Улс хоорондын электрон NEAX-61 E станцтай нягтруулсан сувгаар холбогдон ажилладаг .
  • Үүний зэрэгцээ хэрэглэгчдэд 20 гаруй нэмэгдэл үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ярианы тоолуурын системтэй .
Е-10 станцын ерөнхий бүтэц :
Станц нь программын удирдлагатай бөгөөд 3 гол процессорын системтээс бүрдэнэ.
  1. Хэрэглэгчийн хэсэг /CSN-L,D/
Энэ нь тоон ба аналог хэрэглэгчийг холбоход зориулсан бөгөөд дотроо суурин ба алслагдсан хэрэглэгчийн блокуудтай .
  1. Холболт хяналтын хэсэг /SMX/
Холболт тогтон яриа явагдаж , төгсгөл өгөх үеийн бүх шатны үйл ажиллагааг хянаж удирдаж , тооцох үүрэгтэй .
  1. Ашиглалт үйлчилгээний хэсэг /SMM/
Хүн машинтай харилцах систем бөгөөд ашиглалтын инженжрүүд станцын үйл ажиллагааг компьютер , терминалын тусламжтайгаар хянаж удирдан ашиглалт үйлчилгээг зохион байгуулна .
Холболтын хэсэг /SMX/
Е-10В системийн холбох матриксийн төхөөрөмж нь хэрэглэгчийн (CSNL, D) блок ба бусад SM процессоруудын хооронд холболтыг хугацааны зарчмаар явуулах үндсэн үүргийг гүйцэтгэдэг . Холболтын системийн багтаамж нь ачааллаас хамаарч 64-2048 ИКМ сувгийн хэмжээнд байна . Харьцангуй өндөр хүртээмжтэй бөгөөд орох , гарах сувгууд нь өөр хоорондоо чөлөөтэй холбогдоно. Холболтын системийн холбох матрикс нь хугацаа орон зайн хувиргалтын хосолсон зарчим дээр хийгдсэн бөгөөд А, Видикон гэсэн хоёр салаанаас бүрдэж эдгээр нь ачаалал хуваарилах зарчимаар ажиллана.
SMX дамжиж байгаа хугацааны хувиргалттай сигналь нь CCITT-ийн техникийн үндсэн нөхцлийг хангасан байна . Матрикс нь 16 битийн холболын зарчим дээр тулгуурлагдсан бөгөөд эдгээр нь (ts0-ts15) 16ш хугацааны үе бөгөөд сүүлийн 3 бит нь /13.14.15/ алдааг засах хяналт шалгалтын зориулалттай байна . Үүсч байгаа мэдээллийн багтаамжаас шалтгаалж 1 хугацааны үе нь 8 бит буюу 2мбит/сек эсвэл 16 бит буюу 4мбит/сек-ийн гэсэн 2 төрөл байна . SMX-ийн зогсуурын тоо нь матриксынхаа багтаамжаас 8 хүртэл байна .SM процессор бүрт ижил байдаг дохиолол өрнүүлэх , гэмтэл гарсан үед автоматаар шалгалт хийх боломжтой .
SMX нь дараах үндсэн блокуудаас бүрдэнэ.
  • Бүлэг /LR/ шугамын интерфейс :
SMX-ийн зогсуур бусад холболтын зогсууруудтай зохицож ажиллах үүрэгтэйн дээр холболтын найдвартай байдлыг хангах , дохио өгөгдсөн үед автоматаар шалгалт хийх , цагийн байгууламжаас цаг хугацааны дохиог хүлээн авч хуваарилах үүргийг хүлээнэ .
  • Матриксийн холбогч :
Зогсуурт үүссэн дохиог дохиолол төвөлрүүлэх хэсэгт өгөх , ирсэн мэдээллийг хүлээн авч хуваарилах , мэдээллийг шинээр дамжуулан мэдээлэл солилцох , хугацааны болон синхрон дохиог хүлээн авч хуваарилах
  • Хугацааны хувиргалттай матрикс :
Процессор ба интерфейсийн үүргийг гүйцэтгэж орох шугамуудыг хугацааны аргаар хуваарилж холбох ажиллагааг хийнэ .
  • Дохио өрнүүлэгч :
SMX-д үүссэн дохиог нэгтгээд мэдээлэл дохионы MAS цагирагт дамжуулах үүргийг гүйцэтгэнэ.
Холболт хяналтын хэсэг үндсэн 4 зогсуураас бүрдэнэ.
1. SMC- төв хяналтын зогсуур
2. SMA- туслах төхөөрөмжийн зогсуур
3. SMT- холбох шугамын зогсуур
4. SMX- ерөнхий холболтын зогсуур
Хэрэглэгчийн хэсэг /CSN/
Е-10 В хэрэглэгчийн хэсэг нь хэрэглэгчийн блокуудаас бүрдэх бөгөөд блокын үүрэг нь хэрэглэгчлийг /тоон ба аналог/ ОСВ-283-д холбож өгдөг .
ОСВ-283 гэдэг нь Е-10 холболтын төв систем юм .
Блок систем нь дотроо суурин ба алслагдсан хэрэглэгчийн гэж хуваагдах бөгөөд суурин хэрэглэгчийн блокийг CSNL , алслагдсан хэрэглэгчийн блокийг CSND гэж тэмдэглэнэ. Үүний зэрэгцээ дан аналог хэрэглэгчийн шугамыг хобоход зориулсан блок байх бөгөөд түүнийг CSED гэж тэмдэглэнэ. Системдээ холбогдох төрлөөр нь хэрэглэгчдийг тоон ба аналог аргын гэж ангилна.
Тоон хэрэглэгчдийг дотор нь 2В+Д , 3В+Д гэж ангилдаг . Өөрөөр хэлбэл хэрэглэгч ярианы 2-30 хүртэл суваг . өгөгдлийн 1 сувгийг ашиглах боломжтой . Импульс кодын хувиргалттай /РСМ/ шугам бүхий хэрэглэгчид 30В+Д хамаарна.
CSN хэрэглэгчийн тоон хоболтын блок-д холбогдох хэрэглэгчийн тоо нь тоон төрлийн хувьд 2560, аналог төрлийн хувьд 5120 хүртэл байж болно. Зөвхөн аналог шугам холбоход зориулсан CSED алслагдсан хэрэглэгчийн блокод ойролцоогоор 1000 орчим хэрэглэгчдийг холбох боломжтой
CSN нь хоёр үндсэн техникийн хэсгээс бүрдэнэ.
1. Тоон концентратор /CN/
2. Тоон хяналтын нэгж /UCN/
Концентраторын тухай
Төслийн хүч чадлаасаа хамаарч CSN(L)D-д холбогдох концентраторын хэмжээний дээд хязгаар нь 19-20 ширхэг байна .
Концентратор нь дотроо :
  • Суурин хэрэглэгчийн /CNL/
  • Алслагдсан хэрэглэгчийн /CNE/ гэж хуваагдана .
CSNL-д байрлах CNL-ийн тоо 19 , CSND-д байрлах CNE-ийн тоо 20 байх жишээтэй
Концентраторын үндсэн үүрэг :
1. Хэрэглэгчийн шугамын интерфейс
2. Аналог – тоон хувиргалт хийх
3. Хэрэглэгчдийг төвөлрүүлж сувгаар хувиарлах
4. Холболт хяналтын нэгжтэй HDLC-ээр сигналь солилцох зэрэг үүрэгтэй .
Концентратор нь 256 аналог шугам , буюу 128 тоон шугамыг тус тус холбох боломжтой
1 CN-д 16 хэрэглэгийн шугамын плат байрлана. ҮүнийгUT гэж тэмдэглэнэ.
1 UT-д 16 хэрэглэгчийн модуль байрладаг.
  • Дохио цуглуулагч
  • Мэдээллийн шугам
  • Компьютер ба терминалын шугам

EWSD-ийн дотоод дуудлагын бүтэц

2013 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Нарантуяа
EWSD-ийн дотоод дуудлагын бүтэц
DLU-руу холбогдсон аналог хэрэглэгчийн дуудлагын бүтцийг тодорхойлно. Дуудаж байгаа хэрэглэгчийн блокийг ²А² үсгээр дуудагдаж байгаа хэрэглэгчийн блокийг²В² үсгээр тэмдэглэе.
  1. ²А² хэрэглэгч харилцуураа авахад хэрэглэгчийн комплект A-SLCA-д тэмдэглүүлдэг. Тухайн дугаарын дуудлагын тухай мэдээллийг хэрэглэгчийн комплектын бүлгийн шугамын хувиргагчийн процессорт A-SLMCP, A-DLUC, A-DIUD, A-DIU, A-GP дараалалтайгаар илгээгдэнэ[6].
  2. A-GP процессор нь A-GS коммутаторт хүртэл холболтыг хийж A-LTG® A-SLCA ; A-SLCA ® A-LTG холболтын замуудыг шалгана. Энэ шалгалтыг хийхдээ тональный тоон дохиог илгээж шалгах гэж байгаа хэсэг саадгүй байвал уг дохиог хүлээн авдаг.
  3. Шалгалт дууссаны дараа A-GP нь A-SLCA-ээр ярианы трактыг холбох командыг удирдлагын хэлхээгээр A-SLMCP-д өгдөг. A-GP нь номер цуглуулж байгаа үеийн холболтыг A-GS коммутатороор дайруулан хийдэг. TSG /тональный дуудлагын генератор/ нь A-SLCA-д станцын хариу дохиог илгээдэг. SU-д TDG байдаг. Мөн дохиоллын комплектод (SU) байрлах кодчилсон шалгалтын дохиог дамжуулах ба кодын хүлээн авагч (CR) нь цуглуулагдах цифрүүдийг хүлээн авахад бэлэн болдог
  4. Энэ нь хүлээн авсан мэдээллийг тоон хэлбэрт хувиргах A-GP-д дамжуулдаг. A-GP нь эхний цифрийг хүлээн авсаны дараа станцын хариу дохиог илгээнэ. Бүх цифрийг хүлээн авсаны дараа мэдээллийн багцын тухай үүсгэдэг. Мэдээллийн багцыг зохицуулах процессорт дамжуулдаг. Мэдээллийн багцад дуудсан хэрэглэгчийн дугаар ба мэдээлэл мөн дуудагдсан хэрэглэгчийн дугаар байдаг.
  5. CP нь өөрийн санах төхөөрөмжинд В хэрэглэгчийг чөлөөтэй байгаа эсэхийг шалгадаг. Мөн CP нь DLU, SLCA болон шугамыг чөлөөлдөг. Мөн CP нь DLU-д холбогдсон байгаа LTG-ын алийг сонгохыг тодорхойлдог. Дуудагдсан хэрэглэгч чөлөөтэй байвал CP нь өөрийн санах байгууламжиндаа түүнийг завгүй байдлаар тэмдэглэдэг. CP нь холболтын талбарын удирдлагын төхөөрөмжинд (SGC) A-LTG болон B-LTG хооронд холболт тогтолтын замыг SN-ээр дайруулан залгадаг. Мөн CP нь A-LTG, B-LTG хоорондын замыг шалгадаг.
  6. Станцын дотоод шалгалт хийгдсэний дараа төхөөрөмжүүд болон замууд чөлөөтэй байвал A-GP нь A-GS коммутаторт холболт хийх командыг өгдөг. B-GP нь холболт хийх сувгийн интервалыг тогтоож тэр мэдээллийг B-SLMCP-д дамжуулдаг.
  7. Мөн B-GP нь B-GS комутатороор дамжуулан холболт хийдэг ба энэ үед B-LTG® B-SLC; B-SLCA® B-LTG чиглэлүүдэд дамжуулах трактын хэсгийг шалгана.
  8. Шалгалтыг хийхдээ B-SU дохиоллын комплектын тональный дуудлагыг генератор нь шалгалтын дохиог илгээж уг дохиог CR хүлээж авдаг. Хэрвээ шалгалт амжилттай хийгдвэл B-GP нь B-DLUC удирдлагын төхөөрөмжинд дуудлагын командыг B-SU-аас А хэрэглэгч рүү дуудлагын хяналтын дохиог явуулахын тулд B-GS коммутатороор дахин холболт хийгддэг.
  9. B-DLUC нь B-SLCA-ээс В хэрэглэгчийн шугаманд дуудлага илгээлтийг хангаж өгдөг.
  10. Дуудлага ирэхэд В хэрэглэгч трубка авч B-SLCA-д хэлхээ битүүрсэн гэсэн тэмдэглэгээ хийдэг. B-SLMCP нь В хэрэглэгчийн хариултыг тэмдэглэж энэ мэдээлэлээ B-DLUC-д илгээдэг. А хэрэглэгчийн талын дуудлага хяналтын дохиог салгаж B-GS коммутатороор холболтын замыг үүсгэнэ.

  11. Зураг.1  EWSD-ын дотоод дуудлагын бүтэц
    Нэмэлт үйлчилгээний тухай
    Нэмэлт үйлчилгээ нь цахилгаан холбооны үйлчилгээнүүдийн нэг хэлбэр билээ. Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бидний хувьд нэмэлт үйлчилгээ нь зайлшгүй шаардлагатай болж байна. Бид утсан холбоог зөвхөн ярих зориулалтаар ашиглах нь үнэндээ маш дутагдалтай. Тийм учраас нэмэлт үйлчилгээг өдөр тутам хэрэглэж амьдрал, ажил төрлөө хурдан шуурхай амжуулж чадна.
    Цахилгаан холбооны нэмэлт үйлчилгээнд жишээлбэл: олон хэрэглэгч зэрэг ярих буюу хурал хийх, дуудлага шилжүүлэх, автоматаар эргэж дуудах, яриан дундуур дуудлага авах, дуудсан хэрэглэгчийн номерыг илрүүлэх, төлбөрийг нарийвчлан харуулах, хураангуйлсан дуудлага, сэрүүлэг, саад болохгүй байхыг хүсэх зэрэг маш олон үйлчилгээнүүд орно.
    Дээрх үйлчилгээнүүд нь бидний өдөр тутмын зайлшгүй хэрэгцээтэй үйлчилгээнүүд билээ. Утсан холбоог байгуулах зардал маш өндөр үнэтэй бөгөөд нүсэр ажиллагаа байдаг. Нэгэнт байгуулсан холбоогоо бид үр дүнтэй оновчтой ашиглах шаардлагатай. Ийм үүднээс боломжтой бүхий л үйлчилгээнүүдийг ахуй амьдралдаа тустайгаар хэрэглэж дадах хэрэгтэй.
    Миний энэ дипломын төслөөр нэмэлт үйлчилгээний функцүүдийг судлах, түүнийг хүртээмжтэйгээр өргөтгөх мөн гарч ирэх бүх хүндрэлүүдийг шийдэх болно. Нэмэлт үйлчилгээг өргөтгөхөд тусгай зориулалтын модуль байдаггүй харин программ хангамж болон процессорыг өргөтгөснөөр шийдэж болно.
    Сүүлийн үед хэрэглэгчид нэмэлт үйлчилгээний ач тусыг харьцангуй ойлгож эхэлж байна. Харин тухайн АТС нь энэ нэмэлт үйлчилгээний ачааллыг даахгүйц байх хэрэгтэй. 
    Хэрэглэгчийн нэмэлт үйлчилгээний төрлүүд
    1. Гурвалсан холболт - CONF3
    Three party conference
    Энэ үйлчилгээг авснаар гурван хэрэглэгч зэрэг ярих боломжтой болно.
    1. Гурвалсан холболтыг идвэхжүүлэх ²ACT²болгох /оператороор/ [8]
    MODSUB : COS=CONF3;
    1. Гурвалсан холболтыг гүйцэтгэх дараалал
    А-аас Б-г дуудна.
    АБ холбогдоно.
    А шлейфээ дарна.
    А-аас С-г дуудна.
    А шлейфээ дарна.
    А зуммер авч 3-ыг эрэгдэнэ.
    АБС гурвалсан холболтоор холбогдоно.
    1. Гурвалсан холболтоо буцаахад²CANCEL² /оператороор/
    MODSUB : CCOS= CONF3;
    2. Хураангуйлсан дуудлага-АВВ
    Abbreviated dialing
    Зөвхөн товчлуурт номер цуглуулагчтай үед:
    1. Хураангуйлсан дуудлагыг ²ACT² болгох /оператороор/
    MODSUB : ABB= ABBD10-x-/subB/
    x-/B хэрэглэгчийн дуудлагыг хураангуйлсан код/
    A-хэрэглэгч ** х гэхэд В-ийн хонх шууд дуугарна.
    1. Хураангуйлсан дуудлагыг ²CANCEL²хийхэд
    MODSUB : CABB= ABBD10;
    1. Хураангуйлсан дуудлагыг ²ACT² болгох
    MODSUB : ABB= ABBD10 & ABNMOD1;
    Энэ командаар оператор хийж өгнө.
    Хэрэглэгч :
    А-аас *51* 1* ххххх-В# хийнэ. ххххх-В хэрэглэгчийн номер
    А dial сонсч харилцуураа тавина.
    А-аас **1 гэхэд В-ийн хонх дуугарна.
    Хэрэглэгч буцаахдаа:
    #51*Х#
    1. Хураангуйлсан дуудлагыг ²CANCEL²хийхэд
    MODSUB : CABB= ABBD10 & ABNMOD1;
    Мөн өөр хүний list ашиглаж болно. Энэ үед
    MODSUB : COSDAT = SABBD10;
    3. Сэрүүлэг-Alarm call
    Энэ үйлчилгээг манайд хүүхэд маш өргөн хэрэглэж байна. Хэрэглэгч өөрийн хүссэн цагтаа станцаас дуудлага хүлээн авч болно. үүний тулд хэрэглэгч харилцуураа авч тусгай код , номер цуглуулагчийн тусламжтайгаар хүссэн цаг, минутаа аппаратандаа хийж өгнө.
    1. Сэрүүлгийг ²ACT² болгох /оператороор/
    ENTRACORD : TIME = /HH-MM/, TYPE=casual
    Ямарч хэрэглэгч сэрүүлэг өөртөө тавьж болно.
    SELACORD : DN = x, LAC=, TYPE=, TIME=x;
    Энэ командаар сэрүүлэг тавьсан хугацаагаа харж болно.
    Хэрэглэгч өөрийн аппаратандаа сэрүүлэг хийж өгөхөд
    - *55*hh-mm#
    - A тон авч харилцуураа тавина.
    Сэрүүлэг хийгдсэн хугацаанд А-ийн хонх дуугарч харилцуур авахад
    ² таны дуудсан сэрүүлгээр дуудаж байна² гэсэн мэдээлэл 1 мин явна.
    1. Хэрэглэгч сэрүүлгээ ²CANCEL² хийхэд
    #55*hh-mm буюу #55#
    1. Хийсэн сэрүүлгийнхээ дуудлагыг хугацаанд нь аваагүй тохиолдолд 5 мин-ын дараа дахин 1 дуудлага явна.
    4. Дуудлага шилжүүлэх
    Call div to any number
    1. a. Шууд шилжүүлэлтийг ²ACT² болгох /оператороор/
    MODSUB: DIV = DIVI & DIVIMOD
    б. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²ACT² болгох
    *57*ххххх#
    - A-ийн орох дуудлага В-ийн хувьд²ACT² болсон.
    - С-ээс А-г дуудна.
    - В-ийн хонх дуугарч ВС холболт тогтоно.
    в. Хэрэглэгч эрхээ ²CANCEL² болгох
    #57#
    г. Шууд шилжүүлэлтийг ²CANCEL² болгох /оператороор/
    MODSUB : CDIV = DIVI;
    2. a. Оператороор дуудлага шилжүүлэх
    MODSUB : DIV= ACTDIVI- /sub-b/;
    Энэ үед дараах командаар харахад
    DISPSUB : DIV = ACTDIVI-xxxxxx;
    b. Оператороор дуудлага шилжүүлэхийг²CANCEL² болгох
    MODSUB : CDIV= ACTDIVI ;
    Энэ үед дараах командаар харахад
    ISPSUB : DIV = ACTDIVI-xxxxxx;
    Хэрэв нэг номер руу дандаа дуудлага шилжүүлдэг гэвэл эргээд
    MODSUB : DIV= ACTDIVI ;
    командыг хийхэд хангалттай.
    5. Яриан дунд дуудлага авах
    Call waiting- CW
    Энэ үйлчилгээг хэрэглэснээр хэрэглэгч утсаар ярьж байгаа үед яаралтай дуудлага алгасах талаар санаа зовохгүй байж болно. Учир нь хэрэглэгч эхний хэрэглэгчтэй ярьж байх үедээ хоёр дахь дуудлага орж ирсэн тохиолдолд эхлээд ярьж байсан хүнээ хүлээлгээд дараагийн хэрэглэгчтэй холбогдож болно. Хоёр дах хэрэглэгчтэй холбогдсоны дараа энэ хэрэглэгч алинтай нь ярихаа сонгон үлдсэн хэрэглэгчийг чөлөөлнө.
    a. Яриан дунд дуудлага авах эрхийг ²ACT²болгох /оператороор/
    MODSUB = COS = CWACT;
    b. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²ACT²болгох
    *58#
    c. Яриан дунд дуудлага авах дараалал:
    - В-ээс А-г дуудна.
    - ВА холболт тогтоно.
    - С-ээс А-г дуудна.
    - ВА-ын холболтын дундуур А хэрэглэгчид анхааруулах тон сонсогдоно.
    - С-д А-г дуудаж буй дохио сонсогдоно.
    - А-Hookflash хийж 2-ыг эрэгдэнэ.
    - В-д хүлээх тон сонсогдож АС холболт тогтоно.
    - А дахин Hookflash хийж 2-ыг эрэгдэнэ.
    - С-д хүлээх тон сонсогдож ВА холболт тогтоно.
    d. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²CANCEL²болгох
    #58#
    e. Яриан дунд дуудлага авах эрхийг²CANCEL² болгох /оператороор/
    MODSUB = CCOS =CWACT ;
    6. Саад болохгүй байхыг хүсэх
    Do not disturb service
    1. Саад болохгүй байхыг хүсэх эрхийг²ACT² болгох /оператороор/
    MODSUB : DIV= DIVND ;
    b. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²ACT² болгох
    - *56#
    - В-ээс А-г дуудна.
    - В хэрэглэгч ²Уучлаарай таны дуудсан хэрэглэгч саад болохгүй байхыг хүсэж байна.² гэсэн мэдээлэл сонсогдоно.
    c. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²CANCEL²болгох
    #56#
    1. Саад болохгүй байхыг хүсэх эрхийг²CANCEL² болгох /оператороор/
    MODSUB : CDIV= DIVND ;
    7. Санан тогтоогдсон хэрэглэгчийг дуудах
    Hotline service
    1. Санан тогтоогдсон хэрэглэгчийг дуудах эрхийг ²ACT² болгох /оператороор/
    MODSUB : COSDAT=DNHLMOD ;
    b. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²ACT² болгох
    *52* /sub-B/
    - A завгүйн дохио сонсоод харилцуураа тавина.
    - А дахин харилцуур авахад эрх авсан дуудлага сонсогдож харилцуураа тавина.
    - 20 сек-ийн дараа В-г шууд дуудаж байгаа дуудлагын дохиог А сонсоно.
    - В-ийн хонх дуугарна.
    - АВ холболт тогтоно.
    c. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²CANCEL²болгох
    #52#
    1. Санан тогтоогдсон хэрэглэгчийг дуудах эрхийг²CANCEL² болгох /оператороор/
    MODSUB : CCOSDAT= DNHLMOD ;
    8. Заналхийлсэн дуудлагыг илрүүлэх
    Malicious call identification
    а. Дуудлага илрүүлэх эрхийг ²ACT² болгох
    MODSUB : COS= CALIDREQ ;
    Энэ эрх нь шаардлагатай дуудлагыг илрүүлнэ. Энэ эрхийг авсан хэрэглэгч холболтынхоо дундуур хийнэ. Энэ тохиолдолд А-тай холбогдсон В хэрэглэгчийн дугаар станцад хадгалагдан үлдэнэ.
    MODSUB : COS =CALIDIMM;
    Энэ эрхийг авсан хэрэглэгчийн бүх орох дуудлага станцад хадгалагдна. Бүх дуудлагыг илрүүлнэ. Илрүүлэгдсэн дуудлагыг хэрэглэгчид харж өгөхдөө :
    TRANSBUFFER : TYPE= MAL ;
    DISPMAL : DN = XXXXXX ;
    Дуудлага илрүүлэх эрхийг ²CANCEL² болгох
    MODSUB : CCOS = CALIDREQ;
    MODSUB : CCOS =CALIDIMM;
    9. Завгүйн дохиотой хэрэглэгчийг эргэж дуудах
    Call completion on busy subscribers
    Энэ үйлчилгээ нь хэрэглэгчийн цагийг хэмнэнэ. Хэрэглэгчийн дуудсан хэрэглэгч завгүйн дохио өгсөн үед тусгай кодыг хийж харилцуураа тавина. Энэ үйлчилгээг авснаар хэрэглэгч дахин дуудах шаардлагагүй болох ба хэрэглэгч тусгай код эрэгдэж харилцуураа тавиад хийж байгаа ажлаа үргэлжлүүлж болно. Дуудагдсан хэрэглэгч чөлөөлөгдмөгц станц автоматаар дуудсан хэрэглэгчтэй холбоно.
    1. Эргэн дуудах эрхийг ²ACT² болгох
    MODSUB= COS= CCBS;
    1. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²ACT² болгох
    #59#
    - А dial сонсч харилцуураа тавина.
    - А-аас Б-г дуудна.
    - А завгүйн дохио хүлээн авна.
    - А *59# хийгээд
    - А dial сонсч харилцуураа тавина.
    - В хэрэглэгч харилцуураа тавина. / яриа дууссаны дараа/
    - 15 сек- ийн дараа А-ийн хонх дуугарна.
    - А харилцуураа авангуут В-ийн хонх дуугарна.
    - АВ холболт тогтоно.
    c. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²CANCEL²болгох
    #59#
    1. Эргэн дуудах эрхийг² CANCEL² болгох /оператороор/
    MODSUB=CCOS=CCBS ;
    Энэ эрх нь зөвхөн станц дотор хэрэглэж байгаа.
    10. Эзгүй байгаагаа мэдэгдэх
    Diversion for absent subscriber
    1. Эзгүй байгаагаа мэдэгдэх эрхийг ²ACT²болгох /оператороор/
    MODSUB : DIV= DIVA ;
    DISPSUB : DIV= ACTDIVA ;
    1. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²ACT² болгох
    *50#
    - B-ээс А-г дуудна.
    - B хэрэглэгч² Уучлаарай таны дуудсан хэрэглэгч одоогоор эзгүй байна. ²гэсэн мэдээлэл сонсогдоно.
    c. Хэрэглэгч эрхээ өөр дээрээ ²CANCEL²болгох
    #50#
    d. Эзгүй байгаагаа мэдэгдэх эрхийг² CANCEL²болгох /оператороор/
    MODSUB :CDIV= DIVA ;

CCNC-ийн функц

2013 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Нарантуяа
CCNC-ийн функц
Станцуудын хоорондох ¹7 дохиоллын тус тусын дохиоллын мэдээнүүд нь дохиоллын сувгууд руу дамжуулагдана. Эдгээр дохиоллын сувгуудыг дохиоллын шугам гэнэ. Дохиоллын сүлжээнд станцууд нь дохиоллын цэг гэж нэрлэгдэнэ. Дохиоллын цэг бүр нь дохиоллын цэгийн кодоор танигдана.
Хэрэглэгчийн суваг- дохиоллын сүлжээ нь станцуудын хооронд маршрутчилагдах ижил PCM-ын дамжууллыг ашиглана. 64kbps суваг нь PCM-ын маршрутчилалд хэрэглэгдэнэ. Хэрэглэгчийн болон эсвэл дохиоллын сувгууд нь станцуудын өгөгдөлийн баазаар удирдагдана.
Дохиоллын сүлжээний хэрэглэгчүүд нь EWSD-ын LTG-д байна. LTG-ын GP-ын ¹7 дохиоллын хэрэглэгчийн хэсгийн программ хангамж нь MSU-ын (¹7 дохиоллын 4-р төвшин) үүсвэр/үнэлгээнд чухал үүрэгтэй. ¹7 дохиоллын мэдээ дамжууллын хэсэг нь хоёр станцын хэрэглэгчүүдийн хооронд MSU-ын дамжууллыг удирдана. Энэ нь :
- Дохиоллын шугамаар тохируулагдсан бодит дохиоллын сүлжээ
- EWSD-ын ерөнхий сувгийн сүлжээний хяналттай дохиоллын сүлжээний хяналтыг агуулна.
CCNC нь ¹7 дохиоллын ба дохиоллын шугамын хэрэглэгчүүдийн (LTG) хоорондох шугаманд үүснэ.
CCNC-ын ажилууд:
- Дохиоллын сүлжээний дохиоллын шугамуудын дамжууллын алдаа болон удирдлагын MSU-ын алдааны хяналт
- Дотоод станцуудад MSU-г илгээж байх үеийн дохиоллын шугамуудын сонголт
- Дохиоллын шугамаар MSU-г хүлээн авсан эсэхийг шалгах нь өөрийн станцын хэрэглэгчид эсвэл бусад станцад солигдох ёстой MSU-д хийгдэнэ
- Харилцан холбоотой хэрэглэгчид рүү дохиоллын шугамаар хүлээн авагдах MSU-ын хуваарлалт 


                   Зураг.1 EWSD-ын ерөнхий сувгийн дохиолол ¹7

Зураг.2 EWSD станц дах ¹7 дохиолол
CCNC-ын интерфейс
CCNC нь EWSD-д хоёр интерфейстэй байна. Эдгээр нь :
- Дохиоллын шугамын интерфейс :
64kbps PCM-ын time slote үзүүлэх бүх дохиоллын шугамууд нь CCNC-рүү холбох шугамын групп ба холболтын талбайгаар холбогдоно. CCNC нь хосчилогдсон SN хамгийн ихдээ хоёр хоёрдогч тоон шугамаар холбогдоно.
- LTG дахь хэрэглэгчийн хэсгийн программ хангамжийн интерфейс
CCNC ба LTG дахь хэрэглэгчүүд хоорондох MSU-г чиглүүлэхэд ашиглагддаг.
Application Program System (APS)
Хэрэглээний программын систем
APS-ын бүрэлдхүүн хэсэг:

APS нь EWSD станцын үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бүх программ хангамжийг агуулдаг. Эдгээр нь EWSD системийн төхөөрөмжүүд ба өгөгдлийн баазын удирдлагын төхөөрөмжинд зайлшгүй шаардлагатай бүх программууд юм. APS-ын программ хангамж нь CP-ын соронзон дискэнд бүхэлдээ хадгалагддаг. Үүнээс гадна суурилуулагдсан системийн төхөөрөмжүүд рүү холбоотой бүрэлдэхүүн хэсгүүд нь тогтмол программ хангамжинд суурилуулагдсан удирдлагын төхөөрөмжийн санах төхөөрөмжүүдэд байрладаг. APS-ын өгөгдлийн бааз нь хагас тогтмол ба транзит өгөгдөл гэж хуваагддаг. Хэрэглэгчийн дугаарын лавлахаар бүртгэгддэг хагас тогтмол өгөгдөл нь операторын хүн-машин интерфейсээр өөрчлөгддөг. Хэрэглэгчийн төлвөөр транзит өгөгдөл нь системийн төхөөрөмж дахь удирдлагын төхөөрөмжүүдээр удирдагддаг. APS-ын Программууд нь ажиллагааны турш PATCH командуудаар засагддаг. EWSD-ын ажиллагааны турш бүртгэгдсэн өгөгдөл нь CP-ын соронзон дискэн дахь файлуудад хадгалагддаг. (төлбөх тооцоо, ачааллын дундаж гэх мэт) Эдгээр нь төв-боловсруулалтын төв рүү цахилгаан файл дамжуулагчаар эсвэл соронзон дискэнд хуулагдаж сүлжээний оператороор үнэлэгдэх ба дамжуулагддаг. Станцын программ хангамж нь Firmware бүрэлдхүүнээр хавсаргагддаг бөгөөд бие даасан системийн төхөөрөмжүүдийн EPROM-д хадгалагддаг.
Программ хангамж
Код
Өгөдлийн бааз
PATCH-аар сайжруулагддаг.
Транзит өгөгдөл
Бие даан удирдлагын системээр удирдагддаг.
Хагас тогтмол өгөгдөл
Оператор нь MML-ээр байгуулагддаг.
- Бүхэлдээ зохицуулах процессорын соронзон дискэнд хадгалагддаг.
- Системийн төхөөрөмжүүдийн санах төхөөрөмжинд бүрдэл хэсгүүд нь байдаг.
- Хагас тогтмол өгөгдлийн бүх өөрчлөлтүүд нь соронзон дискэн дахь APS-ыг яаралтай өөрчилөхөд хүргэдэг.
Firmware
(ө.х суурилуулагдсан удирдлагын төхөөрөмж дэх нөхөн сэргээх программ)
Системийн төхөөрөмжийн EPROM-д хадгалагддаг.
Өгөгдлийн цуглуулган дах файлууд
(ө.х төлбөр тооцоо)
Төв боловсруулалтын төв руу дамжуулагч соронзон дискэнд хадгалагддаг.
Зураг.Хэрэглээний программын систем










Хэрэглэгчийн шугамын модуль

2013 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Нарантуяа
Хэрэглэгчийн шугамын модуль
Хэрэглэгчийн шугамын модуль SLMA
Аналог хэрэглэгчийг холбоход зориулагдсан стандарт модуль нь хэрэглэгчийн мэдээллийн шина-ын систем ба хоёр хяналт руу холбогдсон хосолсон интерфейс ба SLMCP хяналтын төхөөрөмж, 16 аналог хэрэглэгчийн шугаман хэлхээ (SLCA)-г агуулдаг.
Тэдгээр нь аналог телефонуудад зориулагдсан төлбөр тооцооны импульс ба хонхны цахилгаан гүйдлийг гаргадаг.
SLMA:FPE ба шалгах төхөөрөмжийн оронд хэрэглэгчийн шугамуудад зориулагдсан нэгдмэл шалгах функцтэй SLMA буюу ILTF-SLMA-г ашиглаж болно. Өөрөөр үйл ажиллагааг TU-аар шалгах нь хэрэглэгчийн шугамын хэлхээнүүдэд (ILTF-SLCA) хийгддэг. Түүнчлэн TU байхгүй үед ILTF-SLM-г ашигладаг. ILTF-SLMA нь дараах хоёр төрөл байдаг.
  1. SLMA:ITF
  2. SLMA:ITM
Тусгай SLMA модулиуд нь онцгой төлөвүүдэд хэрэглэгддэг.

Жнь: номер цуглуулахгүй холбогдох , хос шугамаар хэрэглэгчүүдийг холбох г.м



Зураг.Тоон хэрэглэгчийн шугамын модуль
DLU-ын Stand Alone үйлчилгээ
LTG буюу DLU, LTG хоорондын анхдагч тоон дамжуулагч гэмтсэн тохиолдолд DLU нь үргэлжлүүлэн Stand Alone үйлчилгээнд ажилладаг. Энэ үед бүх алслагдсан DLU-д удирдлага хэрэгтэй. Энэ бүх DLU нь Stand Alone үйлчилгээний хянах модуль (SASC-E)-аар тоноглогдсон байдаг.Энэ модуль нь дээрх үүргийг гүйцэтгэхээс гадна зарим DLU-ын хэрэглэгчүүд хооронд дуудлагын бүтцийг хянадаг. Алслагдсан удирдах хэсэгт хэд хэдэн DLU байна. Зургаа хүртлэх алслагдсан DLU нь DLU1 рүү холбогддог.



Зураг. DLU-г RCU байдлаар ашиглах
LTG-ын бүтэц, үйл ажиллагаа
LTG нь тоон холболтын талбай ба зангилааны тоон шугамын хоорондын интерфейс болдог.
Тоон шугамуудын холболт:
  • DLU-ын 2mbps анхдагч тоон дамжуулагч (эсвэл дотоод 4mbps интерфейс)
  • PBX-ын 2mbps анхдагч тоон дамжуулагч
  • Бусад зангилаануудын 2mbps анхдагч тоон дамжуулагч
Хосолсон холболтын талбай руу холбогдох:
  • 128 time slot-той 8mbps хоёрдогч тоон дамжуулагч
LTG-ын үйл ажиллагаа:

Зохицуулах процессор дах ачааллыг багасгах зорилгоор шилжүүлэгдсэн хяналтын үүргийг LTG нь гүйцэтгэнэ. LTG нь холболтын талбайн (SN0 ба SN1) хоёулангаар ярианы мэдээллийг хүлээн авах ба илгээдэг. Хэдий тийм боловч зөвхөн LTG нь идвэхтэй холболтын талбайн гаралтаас ярианы мэдээллийг дамжуулдаг.


              Зураг.4 Холбох шугамын бүлэг
LTG-ын функциональ хэлбэрүүд
LTG-ын программ хангамжийн функциональ хэлбэрүүд
LTG-ын техник хангамжийн хэсгүүд
Функциональ хэлбэр В
Дараах холболтонд ашиглагддаг.
  • DLU
  • PBX
  • Ухаалаг төхөөрөмж
  • Х.25 багц сүлжээний багц төхөөрөмж
  • V.25 хандах сүлжээ
LTG G/M/N
Функциональ хэлбэр С
Дараах холболтонд ашиглагддаг.
· CAS дохиололтой холбох шугамууд
· ¹7 дохиололтой холбох шугамууд
· ¹7 дохиоллын сувгууд
LTG G/M/N
Функциональ хэлбэр D
Дараах холболтонд ашиглагддаг.
  • ¹5 дохиолол/цуурай дарагчтай олон улсын холбох шугам
LTG D
Функциональ хэлбэр H
Дараах холболтонд ашиглагддаг.
  • ISDN хэрэглэгчүүдээс Х.25 өгөгдлийн багцын концентрацад зориулагдсан фрейм зөөгч
LTG H
Зураг.LTG-ын төрлүүд
LTG-ын функциональ хэсгүүд
  1. Групп процессор (GP)
GP нь холбогдсон зангилаа PBX, DLU-ийн дохиоллын мэдээллийг SIH(signalling highway)-ийн тусламжтай EWSD-ийн дотоод системийн мэдээллийн форматад хувиргадаг.
  1. Групп холболт (GS)
GS нь групп процессорын тусламжтай дараах үйлдлийг гүйцэтгэнэ. SDCбаPDC хооронд ярианы сувгуудыг нэвт холбоно. PDC-ын хэрэглэгчийн ярианы суваг руу TOG ба код хүлээн авагчийн тонуудыг харилцан холбоно. Мөн гурван замтай холболт буюу конференц хийнэ. LIU-аар холболтын талбай руу шугамууд нь , LTU-руу шугамууд нь ярианы өндөр хурдтай (SPH) шугамаар холбогддог.
  1. Шугамын интерфейсын төхөөрөмж (LIU)
LIU нь 8mbps хурдтай шугамаар хосчилогдсон холболтын талбай руу LTG-г холбож өгнө.
  1. Код хүлээн авагч (CR)
Код хүлээн авагч нь дуудлага боловсруулалтын үед DTMF, MFC сигналуудыг хүлээн авах буюу дамжуулана. Гол үүрэг нь олон давтамжтай сигналыг илгээх ба илрүүлэх мөн тодорхойлсон дугаарыг GP-д мэдээлж байдаг.
DTMF- хэрэглэгчийн аппаратаас ирэх сигнал
MFC- холбох шугамаас ирэх сигнал
  1. Тоны генератор (TOG)
Тоны генераторт хэрэглэгчид зайлшгүй шаардлагатай давтамж болон дохиоллын тонуудыг аудио хэлбэрээр гаргаж өгнө.
  1. Холбох шугамын төхөөрөмж (LTU)
DLU-ын мэдээллийг LTG-ын дотоод интерфейсд зохицуулах үүрэгтэй.




                             Зураг. 14 LTG-ын бүтэц







DLU-ийн бүтэц, үйл ажиллагаа

2013 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Нарантуяа
DLU-ийн бүтэц, үйл ажиллагаа
DLU нь дараах үүрэгтэй.
1. Өөртөө холбогдсон тоон болон аналог хэрэглэгчүүдийг АТС-тэй холбож өгнө.
2. Аналог тоон ба тоон аналог хувиргалт хийнэ.
3. Концентрац хийнэ. Гэхдээ 900 хэрэглэгчид дөрвөн PCM шугам холбоно. Концентрацын гол үүрэг нь 900 хэрэглэгчийг бөөгнөрүүлээд, дараа нь тоон болгоод 4PCM шугаманд холбож өгнө.
DLU-д дараах хэрэглэгчийн шугамууд холбогдох боломжтой.
1. Аналог хэрэглэгч
2. Тоон хэрэглэгч
3. ISDN-ны хэрэглэгч
4. Дотоод холбооны АТС
Холбогч:
Аналог холбогч нь:
  • Дуудлагын төлбөр тооцооны самбар, дискэн номер цуглуулагч, товчлуурт номер цуглуулагчтай төв станцын шугамуудад
  • Таксфон
  • Номер цуглуулахгүй холбогддог бага багтаамжийн аналог дотоод холбооны салбар станцуудад
Тоон холбогч нь:
  • ISDN-ны үндсэн хандалтуудад
  • Бага багтаамжийн тоон дотоод холбооны салбар станцуудад
V5.1 интерфейсээр хандах сүлжээний холболт
DLU-ын холболтын багтаамж ба нэмэлт боломжууд
Энэ нь шаардагдсан ачааллын хэмжээ болон ашиглаж байгаа модулийн төрлөөс хамаардаг.
  • Ойролцоогоор 900 аналог хэрэглэгчийн шугам хүртэл эсвэл
  • 800 тоон хэрэглэгчийн шугам хүртэл
  • 32 V5.1 интерфейс хүртэл
  • Хамгийн ихдээ 120 дуудлага холбогдох боломжтой V5.1 интерфейсүүд болон аналог ба тоон хэрэглэгчийн холимог.
Модуль нь дараах гурван төрөл байна.
  • SLMA (тус бүр нь 16 хэрэглэгчтэй аналог хэрэглэгчийн шугамын модуль)
  • SLMD (тус бүр нь 16 хэрэглэгчтэй тоон хэрэглэгчийн шугамын модуль )
  • SLMX (тус бүр нь 30 хэрэглэгчтэй хоёр V5.1 интерфейсэд зориулагдсан хэрэглэгчийн шугамын модуль)


  • Зураг. 6 Тоон шугамын хэсэг

    EWSD дахь  DLU- ын холбогдох боломжууд
    DLU нь хамгийн ихдээ дөрвөн анхдагч тоон дамжуулагчаар хоёр LTG рүү холбогддог. Техник хангамжийн төрөл DLUV нь хоёр анхдагч тоон зөөгчөөр хангагддаг бөгөөд дараах зургийн PDC0 ба PDC2 юм. DLU нь хэрэглэгчийн ойр орчимд алслагдсан ба суурин станцад ашиглагддаг. Мөн дөрвөн 2mbps хурдтай чиглүүлэгчийн оронд хоёр 4096kbps хурдтай чиглүүлэгчээр LTG-рүү суурин DLUB нь холбогдоход боломжтой.
    • Ерөнхий сувгийн дохиолол (CCS)
    Нэг ба гуравдугаар анхдагч тоон дамжуулагч дахь 16-р суваг нь холбох шугамын бүлэг (LTG) болон DLUB хоорондын хяналтын мэдээллийг дамжуулахад ашиглагддаг. Үүнд PDC1-ын 16-р суваг нь 60 хэрэглэгчийн сувагтай PDC0 ба PDC1-д зориулагдсан хяналтын мэдээллийг , PDC3-ын 16-р суваг нь PDC2 ба PDC3-д зориулагдсан хяналтын мэдээллийг дамжуулдаг.
    Суурин DLU интерфейс , 32 суваг нь хоёулаа 4096kbps холбоонд ерөнхий сувгийн дохиололыг ашигладаг.
    • Өндөр найдваржилт
    Найдваржилтыг хангах зорилгоор DLUB-г хоёр LTG рүү холбохоор бүтээсэн. Хосолсон DLU төхөөрөмж нь өөрийгөө тогтмол шалгах үндсэн үйл ажилгаатай.


    Зураг. 7 DLU-ын хэрэглээ

    DLU-ын үндсэн функциональ төхөөрөмжүүд
    • DLU-г хянах төхөөрөмж (DLUC)
    DLU-ын хяналтын төхөөрөмж DLUC нь хэрэглэгчийн шугамын хэлхээнүүд хооронд дамжих дохиолол мөн концентрац , DLU-ын дотоод үйл ажиллагааны дараалал ба хуваарилалтыг хянадаг[5].
    DLU-д хоёр DLUC байдаг. Учир нь нэвтрүүлэх чадамж болон найдваржилтыг нэмэгдүүлдэг. Тэдгээр нь ачааллыг хувааж тус бүр бие даан ажилладаг бөгөөд нэг DLUC нь эвдэрэхэд нөгөө нь бүх ачааллыг авч ажилладаг. DLUC бүр нь хоёр PDC(60 хэрэглэгчийн суваг, нэг ерөнхий суваг)-г хариуцдаг. DLUC тус бүр нь DLU-ын дотоод хяналтын шинээр бусад DLU-ын функциональ төхөөрөмжүүд ба бүх хэрэглэгчийн модулийн процессор руу ханддаг. Модуль нь команд болон өгөгдлийг дамжуулахад шууд сонгогддог.
    • DLU- ын тоон интерфейс төхөөрөмжүүд (DIUD баDIU:LDID)
    Энд хоёр PCM30 анхдагч тоон зөөгчийг холбоход зориулагдсан хоёр интерфейс байна. DLU нь LTG-тэй PDC шугам , каксиаль ба тэгш хэмт кабелиар холбогддог. Орон нутагт LTG-рүү DLU-г холбоход 4096 kbps DIU:LDID интерфейс ашиглаж байна. Энэ нь тэгш хэмт зэс шугамаар холбогддог. DIU:LDID-тэй үед нэг CCS дохиоллын суваг болон 60 хэрэглэгчийн сувгийг хоёр PCM30 анхдагч тоон зөөгчийн оронд нэг 4096 kbps анхдагч тоон зөөгчөөр дамжуулдаг. Релей ба анхдагч тоон зөөгчийн 16-р сувгаас хяналтын мэдээллийг DIUD цуглуулдаг. Энэ нь DLUC-рүү дамждаг. Эсрэг тохиолдолд DLUC-ээс ирэх хяналтын мэдээлэл нь анхдагч тоон зөөгчийн 16-р суваг руу дамжиж дараа нь LTG рүү дамждаг. DIU:LDID ашиглаж байгаа үед 32-р сувагт дохиолол нь дамжигддаг. Үүнээс гадна DIUD буюу DIU:LDID нь LTG-рүү чиглэсэн 2 ба 4mbps сувгууд болон DLU-ын дотоод 4096 kbps хэрэглэгчийн мэдээллийн сүлжээний сувгууд хооронд интерфейс болдог[7]. Хэрэглэгчийн мэдээлэл нь хэрэглэгчийн шугамын модулиуд (SLM)-руу хуваарилагддаг. Мөн 4096 kbps шина-ээр LTG-рүү дамждаг.
    • Шалгах төхөөрөмж(TU)
    TU нь хэрэглэгчийн шугаман хэлхээнүүд ба хэрэглэгчийн шугамыг шалгах төхөөрөмж юм. Шалгалтыг автоматаар болон гараар хийдэг.








EWSD станцын системийн бүтэц

2013 оны 12-р сарын 23 Нийтэлсэн Нарантуяа
EWSD нь дараах техник хангамжийн хэсгүүдийг агуулах ба тэдгээр нь өөрийн удирдлагын процессоруудаар тоноглогдсон байдаг.




EWSD-ийн техник хангамжийн хэсгүүд
EWSD-ийн интерфейсүүд:









   LTG-рүү холбогдох гаднах 2mbps интерфейсүүд
· PSTN-ны зангилаа цэгүүдийн хоорондох CAS дохиололтой тоон холбох шугамуудын холболтонд
· ISDN-ны зангилаа цэгүүд хоорондох тоон холбох шугамуудын холболтонд, IN-ын үйлчилгээний хяналтын цэгүүдээр төв өгөгдлийн сан эсвэл ISDN-ны зангилаа цэгүүд хоорондын ерөнхий сувгийн ¹7 дохиоллын сувгуудын холболтонд
· CAS дохиололтой их багтаамжийн PSTN дотоод салбар станцуудын холболтонд
· Их багтаамжийн ISDN-ны дотоод салбар станцуудын холболтонд, DSS1 дохиололтой анхдагч хандалтуудаар X.25 багц сүлжээний толгой багц эсвэл IN-ны ухаалаг төхөөрөмжүүдэд
· V5.2 интерфейсээр ISDN ба PSTN хэрэглүүчүүдтэй хандах сүлжээний холболтонд

· Дотоод болон алслагдсан DLU-ын холболтонд


               Зураг. 4 Гадаад DLU интерфейсүүд
DLU-рүү холбогдох гадаад интерфейсүүд
  • PSTN-ны төв станцын хэрэглэгчүүдийн холболтонд
  • Номер цуглуулахгүй холбогдох ба номер цуглуулж холбогдох бага багтаамжийн PSTN дотоод холбооны салбар станцуудын холболтонд
  • ISDN-ын хэрэглэгчүүдийн холболтонд
  • Бага багтаамжийн ISDN-ны дотоод холбооны салбар станцуудын холболтонд
  • V5.1 интерфейсээр PSTN ба ISDN хэрэглэгчүүд рүү холбогдох хандах сүлжээний холболтонд
EWSD - ын холболтын талбай руу холбогдох дотоод интерфейсүүд
Холболтын талбай руу мэдээллийн буфер ба ерөнхий сувгийн дохиолол , LTG-ын дотоод интерфейсүүд нь 8mbps хурдтай хоёрдогч тоон зөөгчөөр холбогддог.
Холболтын талбай нь CP ба LTG-ын процессорууд хоорондын дотоод мэдээллийн станцад 64kbps мэдээллийн сувгууд нь хагас тогтмол нэвт холбогдоход ба хоёр LTG хооронд 64kbps холболтын хэрэглэгчийн мэдээллийн транзит шууд нэвт холболтонд хоёуланд нь ашиглагддаг. Зохицуулах процессор нь мэдээллийн буферээр эдгээр дотоод мэдээллийн сувгийн систем руу ханддаг. Бүх LTG- ын процессор нь дээрх мэдээллийн сувгаар холболтын талбай руу хандахдаа хоёрдогч тоон зөөгчийн тайм слот 0- ыг ашигладаг














-Орчин үеийн холбооны системд программын удирдлагтай холболтын системийг өргөн ашгилдаг.
Программын удирдлагтай холболтын систем SPC-stored programm control. SPC алхамын болон координатын станцуудтай харицуулахад дараах давуу талтай.
- Хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээний чанарыг сайжруулах.
- Гэмтэлийг илрүүлэн түүний байршилыг тогтоох процессыг автоматаар хянах тул ашиглалтын зардал бага.
- Хэрэглэгчдэд нэмэлт үйлчилгээ хийнэ.
- Ажлын төлөвт ( хэрэглэгчийн категорыг өөрчлөх, чиглэлийн тоог өөрчлөх, багтаамжийг ихэсгэх ) өөрчлөлт оруулахдаа зөвхөн удирдлагийн системийн параграмм хангамжи д өөрчлөлт оруулах тул хялбар.
Параграммын удирдлагтай холболтын системийн байгууламж 3 үндсэн хэсгээс тогтоно.
- Холболтын талбай
- Шугамын комплект
- Хэрэглэгчийн ба холбох шугам
- Удирдлагын систем
Холболтын талбайд дотоод орох, гарах, транзит дуудлагын үед холболтын замыг үүсгэх боломжтой. Удирдлагын систем нь холболтын техникийн үйл ажиллагаа ба ашиглалтын үед техник ашиглалтын үйлчилгээний процессыг удирддаг.
Удирдлагын систем нь дараах үндсэн үүргийг гүйцэтгэнэ.
- Комплектуудын хяналтын цэгийг шалгах замаар нэрийн ба холбох шугамаар орж ирсэн дохиог хүлээн авах.
- Холболтын техникийн үйл ажиллагааны дараалалыг тогтоох зорилгоор хүлээн авсан дохионд анализ хийнэ.
- Шаардлагтай холболт тогтолтыг хийхийн тулд холболтын талбай дахь чөлөөт замын эрх
- Төлбөр тооцоо хийх .
- Холболтын талбай дахь удирдлагын дохиог хэлбэржүүлэх
- Төхөөрөмжийн төлөв байдал болон гэмтлийг хянах
SPC нь төвлөрсөн ба тархмал удирдлагтай гэж ангилагдана. Төвлөрсөн удирдлагтай SPC бүх үйлдлийг 1 процессороор удирддаг. Харин тархмал удирдлагтай SPC удирдлагийн системийн үүргүүдийг l хүртээмжтэй 1 PC гүйцэтгэхгүй харин удирдлагын системд холбогдсон хэд хэдэн микро РС-д , микро процессорууд гүйцэтгэнэ. SPC-н бүх удирлагын үйлдлүүд нь программ хангамжийн тусламжтайгаар гүйцэтгэнэ. Программ хангамж гэдэг нь РС-н тодорхой 1 үүрэг гүйцэтгэх зориулалттай харилцан ажиллагаа, харилцах холбоо бүхий программ, тэдгээрт харилцах өгөгдөлүүдийн зохион байгуулалттай нийлбэр цогц юм.
ЭАТС-н программ хангамж нь хэд хэдэн програмчлалын хэлийг ашгилдаг .
SDL-Sperification & deseription language
ASM- assembler
MML- Mon machine language
Эдгээр хэлүүд дээр бичигдсэн программыг машинд ойлгуулахын тулд трансляци хийдэг. Өөрөөр хэлбэл танигч код буюу кодуудад хуваагдана.
Трансляци хийх 3 зарчим байдаг.
1. Шууд трансляци
2. Интер трансляци
3. Завсрын хэл рүү хөрвүүлэх
1. Шууд трансляц: Анхны программын текстийг машины код уруу хөрвүүлэх транслятор байна. Үүнийг комплектор гэнэ. Энэ үед трансляци хийгдэх программ нь шуурхай санах ойд байрлана.
2. Интертрансляц: Үүний зарим нь тусгай программын тусламжтайгаар хэрэгжих ба энэ нь соронзон оронд анхны программын тексттэй байрлана. Программыг биелэх явцад анхны программын команд бүтнээр нь хянаж байдаг.
3. Завсрын хэл рүү хөрвүүлэх буюу ASM уруу хөрвүүлдэг.
EWSD станцын ерөнхий ойлголт
Техник технологийн шинчлэл асар хурдан явагдаж буй өнөөгийн нөхцөлд EWSD станцын бүтэц зохион байгуулалт улам нарийсч , үйлчилгээний хүрээ нь өргөжин тэлж ямарч сүлжээтэй зохицон ажиллаж чадахуйц техникийн өндөр төвшинд бэлтгэгдэж байгаа билээ. Өнөөдөр EWSD станц нь 250000 хүртлэх хэрэглэгчийн шугам ,60000 хүртлэх холбох шугам холбогдох боломжтой бөгөөд 252000 эрланг ачаалалд үйлчилж , цагт 1 сая дуудлагынг боловсруулах хүчин чадалтай
EWSD станц нь бүтцийн хувьд угсарахад хялбар, бие даасан функцтэй түүндээ тохирсон удирдлагын системтэй хэсгүүдээс тогтоно. Эдгээр хэсгүүдийг функцийнх нь хувьд үндсэн дөрвөн хэсэгт хуваана.
1. Тоон шугамын хэсэг
2. Холбох шугамын бүлэг
3. Холболтын талбай
4. Зохицуулах процессор
5. Ерөнхий сувгийн дохиоллын хяналт
Сүлжээнд ашиглаж буй байдлаар нь дараах төрөлд хувааж болно.
· Local буюу хот доторх суурин станц
· Транзит буюу дамжин өнгөрөх станц
· Улс хоорондын станц
· Хөдөлгөөнт холбооны төв
· Бага оврын зөөврийн станц
Улс хоорондын станцын хувьд EWSD нь улс хоорондын дохиоллын системийг ашиглах хиймэл дагуултай холбогдох тив хоорондын холболтын цуурайг дарах зэрэг олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангаж байна. Бага оврын зөөврийн станц нь контайнерт байрлуулсан учир тусгай байр шаардахгүй бөгөөд хүн амын нягтрал багатай алслагдсан суурин газруудад ашиглахад тохиромжтой.
EWSD станцын давуу талууд:
  1. Уян хатан чанар
EWSD нь холболтын хэмжээ болон хүчин чадал , хэрэглээ , үйлчилгээний хэлбэрээр бусад бүх сүлжээнд зохицож чадах орчиндоо тохирсон уян хатан чанарыг агуулсан систем юм.
  1. Үнийн ашигтай байдал
Энэ станц нь дэлхийн хэмжээнд бизнесийн болон хувийн хэрэглэгчидийн найдвартай ажиллагаа, ашиг сонирхлыг бүрэн хангасан үйлчилгээний төрлүүдийг хямд үнээр санал болгодог
  1. Компанийн хэмжээнд алсын хараатай бодлого баримталдаг.
Холбооны сүлжээг улам боловсронгуй уян хатан болгох бодлогыг
баримталсанаар EWSD станц нь дэлхийн зах зээлд өндөр амжилт үзүүлж чадна гэдгийг уг станцыг хөгжүүлж буй цахилгаан холбооны нөлөө бүхий инженерүүд хэлж байна.
Орчин үеийн телефон станц нь хэрэглэгчид зөвхөн телефон яриагаар үйлчилээд зогсохгүй бусад олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болсноороо хэрэглэгчийн хэрэгцээг хангах чадвар дээшилсэн.
Телефон станцад тоон технологийг ерөнхий сувгийн дохиоллын системтэй нэвтрүүлснээр станцын үйл ажиллагаа эрс сайжирч холболт тогтоох хурд нэмэгдсэн бөгөөд хэрэглэгчид зөвхөн яриа дамжуулах үйлчилгээнээс гадна олон төрлийн нэмэлт үйлчилгээгээр үйлчлэх өргөн бололцоо бий болсон.
EWSD-ийн механик бүтэц
· Зогсуурын эгнээ
Суурилуулалтын өрөөнд ижил ба өөр өөр төрлийн сүлжээний олон элементүүдийг суурилуулах боломжтой. Суурилагдсан хэсгүүд нь өөр өөрийн хэсгийн нэг л эгнээнд байрлана. Энэ эгнээг бид зогсуурын эгнээ буюу rackrow гэж нэрлэнэ. Эдгээр зогсуурын эгнээнүүд өрөөн дотор дэс дараалан дугаарлагддаг. Энэ нь тэдгээрийг олох болон ашиглалт үйлчилгээ хийхэд хялбар болгоно.
· Зогсуур
Зогсуурууд нь зогсуурын эгнээний салбар юм. Зогсуур болгон нэг талдаа зогсуурын кабель орсон нөгөө талдаа техник хангамжийн модулуудтай байх бөгөөд хоёр талдаа хоёуланд нь хоёр хаалгатай байна. Зогсуур нь зогсуурын дугаараа танигдана.
· Frame(хүрээ)
Хүрээнүүд нь зогсуурын дотор талд байрладаг. Хүрээнүүд нь өмнө талдаа техник хангамжийн модулиудыг барих механик зөөгч бүхий хуванцар тавиуруудтай. Хүрээ нь гадаад төхөөрөмж болон бусад хүрээнүүд рүү дамжих кабелийн залгуурууд мөн хүрээн доторх электрон холбогчуудыг агуулсан олон төвшинд хуваагдсан ар талын платтай байна. Хүрээ нь ар талын платны хэмжээнээс хамааран модулиудын нэг юм уу хоёр эгнээг барьж чадна. Хүрээ нь MUT буюу угсралтын хэсгээр танигддаг. MUT зогсуурын оройноос доод тал хүртэлх хэвтээ эгнээнүүдийн цуврал дугаар юм.
· Модуль
Техник хангамжийн модулиуд нь хүрээн дотор байрлана. MUT доторх модулиудын эгнээнүүд нь А,В ба С үсгээр тэмдэглэгдэнэ. Ингэснээр олон эгнээ бүхий ижил хүрээнүүдийн модулиудыг олоход хялбар болно. Эгнээ доторх модулийн байрлал гэж нэрлэгдэх МОLОС -оор танигдана.
· Ар тал нь кабелиар холбогддог. Кабель нь шаардлагатай хэмжээнд кабель холбогчоор холбогддог. EWSD станц төвөөс тэжээл хангамж өгөх бөгөөд өөртөө батерейтэй. (48v 60v)
хамааралтайгаар хэрэглээ, үйлдвэрлэлийг урьдчилан
хамгаалах хэрэгсэл зэргийн ажиллагааг хэвийн байлгахад ш

No comments:

Post a Comment