Нэгдсэн сїлжээний дїрэм
ажиллаж байгаа дулааны цахилгаан станцуудын нэг зуух,
турбогенераторыг сэргээж явуулахад шаардлагатай хамгийн бага хүчин
чадлыг тогтооно.
6.3.2 Аль нэг дулааны цахилгаан станцын зуух, турбиныг сэргээн явуулах
дотоод хэрэгцээнд шаардагдах чадлын эх үүсвэрийн хүчин чадлыг ДҮТ-
өөс тогтоох ба аль станц дээр байршуулах асуудлыг төрийн захиргааны
төв байгууллага шийдвэрлэнэ.
6.3.3 Дотоод хэрэгцээг тэжээж станцыг сэргээх зориулалт бүхий тоног
төхөөрөмжийг байрлуулсан станц нь станцын дотоод хэрэгцээг
хязгаарлагдмал хэмжээнд сэргээхэд шаардагдах цахилгааны болон уур,
усны схемийн бэлэн байдлыг хариуцна.
Станцын нэр Хүчин чадал МВт
1 ДЦС-2 0,6-1,0
2 ДЦС-3 ДДХ 3,1
3 ДЦС-3 ӨДХ 6,2
4 ДЦС-4 21,0
5 ДДЦС 2,9-4,5
6 ЭДЦС 1,1-1,7
6.3.4 3 дугаар цахилгаан станцын дунд даралтын хэсгийг “О” зогсолтоос сэргээн
явуулах технологийн дараалал:
6.3.4.1 Зуух галлах
1. 3,1 МВт-аас багагүй чадал гаргах гадны эх үүсвэрээс дотоод
хэрэгцээний секцэнд хүчдэл өгөх
2. Насос станцад нэг насосыг явуулах
3. Техникийн усны насос, багерийн насос, мазутын насосуудыг залгах
4. Зуухны тогооны түвшин, деэараторын түвшинг шалгаж тэжээлийн
цахилгаан насосыг явуулж зуухыг усаар тэжээх
5. Зуухыг компрессороор галлах ажлыг зохион байгуулах
Үүний тулд:
а/ Утаа сорогчийг явуулах
б/ Үлээх салхилуурыг явуулах
в/ Зууханд тоос өгөх
6. Зуухыг галлахдаа явуулах турбогенераторын стопорны клапан хүртэл
бүх хаалтуудыг онгойлгож зэрэг халаана. Мөн РОУ халааж дотоод
хэрэгцээнд болон сүлжээний бойлерт уур өгч болно.
6.3.4.2 Турбогенераторыг явуулах
1. Эргэлтийн усны насосыг явуулах
2. Турбиний конденсатын насосыг явуулж конденсаторын түвшинг гаргах
3. Туслах эжекторыг залгаж турбинд вакуум гаргах
4. Уурын шугамыг бүрэн халааж турбинд эргэлт өгөх
5.Турбины эргэлтийн тодорхой үеүдэд дээд доод цилиндрийн халууны
зөрөө, доргио зэргийг хянаж генераторыг сүлжээнд залгах
6. Генераторт ачаалал авахуулах ба давтамжийг тохируулан барих
7. Станцын дараагийн зуух, турбиныг явуулах арга хэмжээг авах
6.3.5 Өвлийн улиралд сүлжээний насосыг явуулж сүлжээний даралтыг барихад
онцгой анхаарвал зохино.
6.3.6 ДЦС-3-ын дунд даралтын хэсгийг сэргээсний дараа өндөр даралтын
хэсгийн дотоод хэрэгцээнд болон ДЦС-2-т хүчдэл өгч сэргээн, ДЦС-4-д уур
өгөхөд бэлэн болгоно.
23
Нэгдсэн сїлжээний дїрэм
6.3.7 ДЦС-3-ын цахилгаан ачааллын байдлаас шалтгаалж ДЦС-4-ийн дотоод
хэрэгцээнд хүчдэл өгөх бөгөөд ДЦС-2-оос уур авсанаар ДЦС-4 сэргэ
No comments:
Post a Comment